.jpg)
“Киви” хамтлагийн ахлагч Уламбаярт олон жил үерхсэн найз залуу байдаг тухай манай сонин хэвлэлүүд олонтаа бичиж байсан. Харамсалтай нь дуучин бүсгүй найз залуугаасаа салаад багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Тэр ч бүү хэл Ука дахин дурласан аж. Шинэ хайр дурлалтай учраад аз жаргалаар дүүрэн яваа Ука маань энэ харьцаагаа тун ч их нууцалж байгаа гэсэн. Хувийн амьдралынхаа талаар цоожтой авдар мэт байх болсон “Киви”-чүүд ямартай ч ойрын үед лав хадамд гарах бодолгүй яваа гэсэн шүү.