Та GAMER мөн үү?

gamer_by_khuslen
Энэ дэлхий дээрх Gamer-үүдийг дотор нь ийнхүү ангилдаг байна. Та алинд нь хамаарагдах бол?

Нууцлаг Gamer-үүд
closet_gamer_by_khuslen
Чшшш, чимээгүй ...тэдний энэ далд, харанхуй нууцын талаар хэн ч мэдэх ёсгүйшүү. Зүгээр л тэд өөрсдийгөө компьютер тоглодгоо бусдад мэдэгдэхийг хүсдэггүй байна. Хэрвээ иймэрхүү сэжигтэй санагдсан хүн байвал, очоод тоглоомын тухайд асуугаарай, тэгвэл тэдний духны хөлс бурзайж, хоёр нүд нь баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш эргэлдэхвий. Иймэрхүү хүмүүс ихэвчлэн нас нь явсан хүмүүс болоод охидууд байх нь элбэг.  Магадгүй та нар л мэддэггүй болохоос, ээж аавууд чинь хүртэл нууцаар тоглодог ч юм билүү, хэн мэдлээ. Би лав аавыгаа Doom тоглож байхыг нь харж байсан, тэгээд яваад очтол жигтэйхэн их сандарч билээ.
Gamer охид
gamer_girl_by_khuslen
Энэ төрлийн gamer-үүд үнэхээр ховор байдаг. Мөн тэднийг илрүүлэхэд ч хэцүү. Тоглоом ид цэцэглэж асан 90-ээд оны дунд үе гэхэд эмэгтэй gamer гэдэг бараг л өдрийн од байлаа. Мэдээжийн хэрэг тэд өнөөдөр хэдэн мянгаараа өсөө байлгүй, гэхдээ л тэд нууцлаг хэвээр л байна. Жишээ нь манай энэ GameZ дээр эмэгтэй гишүүн байна уу. Тэдний ихэнх нь яг л дээр бичсэн нууцлаг тоглоомчид шиг байх нь элбэг. Тэд өөрсдийн нэрийг өөрчилж, эрэгтэй аватар тавьж байгаад л кибер ертөнцөд банди нартай алалцдаж өгнөшүүдээ. Би зүгээр сонирхогчдыг биш тоглоомонд зүрх сэтгэлээ зориулсан жинхэнэ gamer охидыг ярьж байгаа шүү. Ийм gamer найз охинтой байвал гоё л юм тэ хэхэ, эсвэл үгүй юм болов уу.
Нийтийн Тоглогчид
social_gamers_by_khuslen
Энэ ангилалд бөөнөөрөө цуглараад нэг фракц болж аваад тоглох дуртай мөн тоглодог хүмүүс орно. Яг л залуус нийлж аваад баранд эсвэл нэгнийдээ цуглаад бут авдаг шиг хэхэ. Ингэж тоглох нь үнэхээр зугаатай бас хөгжилтэй байдаг юм шүү. Зөвхөн найз нөхдийн хүрээнд ч биш гэр бүлийнхэнтэйгээ ч тоглож болношүүдээ. Түүгээр үл барам энэ бүхэн нь гэр бүл болоод найз нөхдийн хооронд дотно уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй тэдний хоорондох харилцаа холбоог өргөжүүлдэг сайн талтай. Гэхдээ заавал нэг дор байх албагүй лдээ, хоорондоо сүлжээгээр тоглож болношүүдээ, бас энэ ангилалд өнөөх гайхал GG-чид орох юм байнадаа. Бага байхад ч хэдэн найзтайгаа нийлж аваад л sony дээр Crash, Quake тавьж байгаад, дэлгэцээ 4 хуваагаад л ёстой алалцдаг байж билээ.
"Хуучинсаг" Gamer-үүд
old_school_gamer_by_khuslen
Хэдий компьютерийн тоглоомууд улам боловсронгуй, илүү бодьтой, илүү гайхалтай болсоор байгаа ч, энэ бүхнийг үл ойшоон тоглоомын ертөнц ид цэцэглэж, 8 bit тоглоомуудын алтан үе ноёрхож асан 90-ээд онд "амьдрах" Gamer-үүд олон байдаг байна. Кибер ертөнцөд, харин кибер ертөнц дотроо 8, 16 bit-ийн ертөнцөд тэд амьдардаг юм. Тэдний олонхи нь зүгээр ч нэг эмулятор хэрэглэдэггүй бөгөөд eBay зэрэг томоохон худалдааны сайтуудаас хуучны console-уудыг худалдан авдаг байна. Магадгүй gamer хүнийхээ хувьд бага насны нь хамаг л сайхан дурсамж эдгээр хуучны видео тоглоомнуудтай холбоотой байдаг байх лдаа.
Устган Сөнөөгч Gamer
destrucive_gamer_by_khuslen
Тэдний хувьд алж хядаж, устгаж, тэсэлж дэлбэлж байвал л гүйцээ. Хамгийн их хүчирхийлэл, дайн тулаан, зодоон, буудалцаан байлдаантай тоглоомууд л тэдний анхаарлыг татдаг байна.Ингээд виртуал ертөнцөд тэд дайснуудын гүүрийг нь дэлбэлж, байшинг нь нурааж, хоргодох байр руу гранат шидээд гарч ирсэнүүдийг нь зайгүй болтол нь пулемётоор нүхэлж хаяад л, тэнгэрт нисэх онгоцыг нь буудан унагаж, машиныг шатаагаад л, хөлийн улыг улайстал уул хад модоор гүйгээд л, сумнаас бултаад л ёстой нэг түйвээж өгнөдөө. За за хүзүүгээ хуга мушигуулахаасаа өмнө эндээс холдъя байз
Зүгээр л Сонирхогчид
bargain_bin_gamer_by_khuslen
Энэ ч ойлгомжтой биздэ. Тоглоомыг зүгээр л тоглоом гэсэн утгаар нь ойлгож зугаагаа гаргах гэж тоглодог хүмүүсийг хэлнэ. Мэдээжийн хэрэг ийм хүмүүс хэдэн мянгаараа байгаа. Зарим нэг нь арай дэндүү байдагшүү, яг л уран зургийн хажуугаар сохор юм шиг өнгөрдөг, уянгалаг хөгжмийн дэргэд дүлий юм шиг суудаг урлагийн мэдрэмжгүй хүмүүс шиг. Тоглоомын талаар мэдлэг хомс тэд тоглоом авахдаа хүртэл аль болох хямдханыг нь авах гэж оролдоно. Гоё гоё intro, cinematic хэсгүүдийг нь алгасаад л, элдвийн өрнөл хэсгүүд дээр сэтгэл нь хөдлөх ч үгүй, заримдаа бүр speaker-ээ унтраачихаад ямар ч дуугүй тоглоод л...урамгүй гэдэг нь. Тоглоомыг зүгээр л тоглоом гэж хардаг ийм хүмүүс донтох нь олонтаа.
Ухаалаг Gamer-үүд
clever_gamers_by_khuslen
Тоглоомыг үнэнхүү ойлгож мэдэрч чаддаг жинхэнэ Gamer-үүд энэ ангилалд багтдаг. Тоглоомын вант улсыг зүрх сэтгэлдээ цогцлоосон ч тэд тоглоомонд донтдоггүйэ, хэмжээ хязгаараа мэдэж тоглодог тэд тоглоомын ертөнцөд болж буй бүхий л мэдээллээс хоцорноо гэж үгүй. Харин ч тоглоомын тусламжтайгаар тэд мэдлэгийн хүрээгээ сайжруулж чаддаг. Тоглоомыг тоглохдоо зохиол дотор нь бүрэн орж, зохиол, найруулга болоод хүрээлэн буй орчин тэр ямагтыг нь ойлгон мэдэрч гайхалтай soundtrack-уудыг нь хүртэл цуглуулдаг. Мөн тэд урлагийг ойлгодог мэдрэмжтэй хүмүүс байх нь элбэг.
Мэргэжлийнхэн
progamers_by_khuslen
Тоглоомын ертөнцийг өөрсдийн амь амьдралтайгаа холбосон бөгөөд үнэнхүү мэргэжлийн түвшинд хүрч чадсан кибер спортын тамирчид энэ жагсаалтанд орно. Тэд зүгээр ч нэг тоглодоггүй юм. Олон улсын хэмжээнд улс орныхоо нэрийг гаргахаас илүүтэй тэд асар их орлогыг олж чаддаг билээ. Мэргэжлийн gamer-үүдийн жилийн дундаж орлого гэхэд л 100.000$ байдаг юм. Мэдээжийн хэрэг мэргэжлийн тоглогч болох замыг сонгох нь маш эрсдэлтэй, учир нь тоглогч та өөрийн бүхий л зүйлсийг золиослохоор барахгүй өөрийн амьдралаа тоглоомын ертөнцтэй холбох хэрэг гарна.
Донтонгууд
gamer_sick_by_khuslen
Хэд хоногийн өмнө би тоглоомонд донтсон хүмүүсийн тухай нийтлэл оруулж байсан билээ. Тэхээр олон юм яриад яахав.
Идэвхитэй Gamer
guitar_hero_by_khuslen
Ширээний ард суугаад дөрвөлжин дэлгэц ширтэхээсээ илүүтэй биеийн бусад хэсгүүдээ оролцуулан тоглох дуртай Gamer-үүд уг ангилалд багтана. Иймэрхүү тоглоом тоглох нь үнэхээр олон талын давуу талтай шүү. Ядаж л таргалалт бас шамбарам.....хэхэ. Энэ төрөлдөө л #1 тоглоом н Guitar Hero юм. Рок од болохыг хүсдэг олон олон тоглогч нар ийнхүү кибер ертөнцөд мөрөөдлөө биелүүлдэг байна.
Achievement Hunter
achievement_hunter_by_khuslen
Зөвхөн элдвийн Achievement-уудыг нээж элдвийн цол авч "нэрд гарахын" тулд тоглодог Gamer-үүд бас байдаг байна. Тэдэнд тоглоомны зохиол, график зураглал нтр бол нэг их чухал биш. Гол нь дээд амжилт, рекордуудыг эвдэж бусдыг манлайлах нь л тэдэнд хамгийн чухал байдаг байна.
Fan Boy
fan_boy_by_khuslen
Тоглоомыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадсан, жинхэнэ улаан фен хүмүүс уг ангилалд багтдаг. Гэхдээ тэд донтонгууд бишшүү. Зүгээр л тэд тоглоомонд үнэн сэтгэлээсээ дурласан Gamer-үүд юм. Дуртай тоглоомынхоо бүхий л зүйлсийг жижиг том гэлтгүй цуглуулсан байх нь бий. Нэг ёсондоо тэднийг тоглоомын жинхэнэ улаан фенүүд гээд л ойлгочих.
Hardcore Gamer
hardcore_by_khuslen
Тэднийг донтонгууд гэж хэлж болохгүйэ. Зүгээр л тэд бусад Gamer-үүдийг бодвол тоглоомонд гүнзгий орсон хүмүүс байдаг. Нийтлэг дутагдал нь гэвэл тэд нэг тоглохоороо бүхий л зүйлийг умартаад ухаан жолоогүй, зогсолтгүй тоглодог хүмүүс юм. Гэхдээ тэд жирийн тоглогчдийг бодвол тун гарамгай тоглодог. Тоглоомын тухайд гэвэл мэдэхгүй, чадахгүй зүйл гэж бараг л үгүй. Хэрвээ болдогсон бол энэ талаар докторын зэрэг хамгаалахаар болсон улсууд бий. Мөн тэдний ихэнх нь гайхалтай цуглуулгатай байх нь бий, мэдээж тоглоомны шүүдээ. Сүүлд гэхэд миний бие нь сарын өмнө  GTA4-г hardcore маягаар тоглож дуусгасан хэхэ. Гэхдээ би энэ ангилалд багтах хүн арай л биш байха гэж бодож вайна.
www.gamez.mn ээс авав
Related Posts with Thumbnails
Related Posts with Thumbnails